Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Фото мэдээ


нийт 194

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2021-10-28 429
Голомт цогцолбор сургуулийн сурагчдад олгож буй "Үдийн хоол"-ны чанар хүртээмж, эрүүл ахуйн шаардлага, илчлэг нормативын талаар иргэдээс удаа дараа гомдол, санал ирүүлсэний дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс бүрдсэн Ажлын хэсэг дүүргийн ЕБС-ийн "Үдийн хоол" хөтөлбөрийн хэрэгжилтэд 2021 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу дараагийн арга хэмжээнүүдийг шат дараатай авах болно.

ДИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АРВАНХОЁРДУГААР ХУРАЛ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021-10-27 436
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XII хуралдаан хуралдаж, Налайх дүүргийг “Хөдөлмөрийн баатар”-т тодорхойлох тухай, Төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт сүм хийд, шашны үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийсэн тухай 3 асуудлыг хэлэлцсэн.

ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНООС ЭЭЛЖИТ ХҮМҮҮНЛЭГИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-10-27 382
Налайх дүүргийн Улаан загалмайн хорооноос дүүргийн ард иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр халуун, хүйтэнд тасралтгүй ажиллаж байдаг дүүргийн ТҮК ОНӨААТҮГ-ын 30 ажилтан, Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ-ын 20 ажилтанд тус тус ажлын дулаан хувцас гардуулан өглөө. Уг үйл ажиллагаанд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн дарга П.Нарантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн А.Туяабаатар нар оролцлоо.

ҮЕРИЙН УЛМААС ОРОН ГЭРЭЭ АЛДСАН 8 ДУГААР ХОРООНЫ 2 ӨРХӨД ГЭР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021-10-27 438
8 дугаар хорооноос дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгч нар болон тус хорооны Засаг дарга Д.Чинбат нар дүүргийн удирдлагуудад санал тавьсны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байгалийн гамшигт үзэгдэл, үерийн усны улмаас орон гэргүй болсон 2 өрхөд дүүргийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгийг шийдвэрлүүлж, гэр олголоо.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

2021-10-27 435
Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон тус хорооны ИТХ-ын төлөөлөгч Н.Мандуул, Д.Наянбаяр, Б.Бэлгэдэмбэрэл, дүүргийн Шуурхай штаб, Улаан Загалмайн хороо, 109 дүгээр сургуулийн хамт олны зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байгалийн гэнэтийн гамшиг, үерт өртсөн 1 өрхөд тусламж, дэмжлэг үзүүлжээ.

Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот үүсч хөгжсөний түүхт 382 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

2021-10-27 347
Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот үүсч хөгжсөний түүхт 382 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

ХОРООДЫН ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

2021-10-13 511
ХОРООДЫН ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СҮМ, ХИЙД ШАШНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГА, ЧУУЛГАН, ЦУГЛААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЖ БАЙНА

2021-10-08 536
ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СҮМ, ХИЙД ШАШНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГА, ЧУУЛГАН, ЦУГЛААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, Олон улсын "Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан дүүргийнхээ ахмадуудын төлөөлөл болсон 20 ахмадыг дүүргийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2021-10-01 466
Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой, Олон улсын "Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан дүүргийнхээ ахмадуудын төлөөлөл болсон 20 ахмадыг дүүргийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

ЗГХЭГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2021-10-01 453
ЗГХЭГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН БҮРЭЛДЭХҮҮН НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНААС САНААЧЛАН ГЭР БҮЛД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТАНХИМЫГ ХОРООН ДЭЭРЭЭ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

2021-09-08 507
Тус танхим нь тухайн хорооны гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэд, хараа хяналтгүй өсвөр насны хүүхдүүд, архины хамаарал бүхий иргэд, тэдгээр иргэдэд дулаан уур амьсгалтай орчинд өөрсдөд нь ухааруулж ойлгуулах, ярилцах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой танхим юм. Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэс болон Цагдаагийн хэлтэстэй хамтраад 7 хоног бүр хуваарь гаргаж, иргэдэд амьдралын зөв хэвшил дадалд сургах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү танхим нь 7 дугаар хорооны 2 давхарт байрлаж байна. Танхимыг байгуулахад дүүргийн ИТХ, ЗДТГ дэмжлэг үзүүлж, тус хорооны Ажлын алба санаачлан, өөрсдийн хөрөнгийг гаргаж байгуулсан юм.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД БА НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН МАНЛАЙЛАЛ” АЯНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2021-09-07 528
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо, манлайллыг тухайн орон нутагт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглүүлэх, бодит судалгаанд тулгуурлан асуудал, шийдлийг оновчтой тодорхойлох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилтууд ба нутгийн өөрөө удирдах байгууллагын манлайлал” 1 сарын аяныг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нийслэлийн 9 дүүргийн дунд зохион байгуулж байна. Ажлын хэсэг нь аяны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ Тогтвортой Хөгжлийн Зорилтуудаас аль нэг зорилго, зорилтыг сонгон авч, мэдээлэл цуглуулах төрөл бүрийн аргачлалыг ашиглан бодит тоон мэдээлэл, баталгаат эх сурвалжид тулгуурлан судалгаа хийж, шийдэл боловсруулан оролцох бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны А/56 дугаар захирамжаар зохион байгуулах ажлын хэсгийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбулаар ахлуулан, гишүүдээр Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Уртнасан, Иргэний оролцооны хэлтсийн дарга А.Ганцэцэг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Ариунжаргал, нарийн бичгийн даргаар Хурлын зохион байгуулалт, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Гэрэлтуяа нарыг томилон, ажлаа эхлүүллээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААН ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021-09-07 580
Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 07-ны өдөр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн наймдугаар хуралдаан цахимаар хуралдаж, 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах, 2. Төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох, 3. "Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн Налайх дүүрэг дэх оролцогчийг тодорхойлох, бичил тэтгэлгийн төсөл хүлээн авах, үнэлгээ хийх ажлын хэсгийн шинэчлэн батлах, 4. Дүүргийн 5, 6 , 7, дугаар хороонд шинээр үүссэн гудамжинд нэршил өгөх гэсэн 4 асуудлыг хэлэлцэж, 1, 2, 3 дугаар асуудлуудыг баталж, 4 дүгээр асуудал болох 5, 6, 7 дугаар хороонд шинээр үүссэн гудамжинд нэршил өгөх асуудлыг дахин судалж, илүү тодорхой болгон, 4 дүгээр хороонд шинээр үүссэн гудамжны нэршил өгөх асуудлыг нэмж, Хот байгуулалт, дэд бүтцийн Ажлын хороогоор оруулан, Тэргүүлэгчдийн есдүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхийг Нэрийн комиссийн дарга С.Тунгалагт үүрэг болгон, буцаалаа.

ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛНЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-09-07 535
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэсэн олон талт цахим сургалт зохион байгуулахад ашиглагдах “DELL” маркийн иж бүрэн Компьютер 2 ширхэг болон "Тандагч" төхөөрөмж 2 ширхэгийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө.

Дүүргийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгч П.Нарантуяа, Газар зохион байгуулалтын албаны 6 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн Л.Гантөгс нар дүүргийн 6 дугаар хорооны 31 иргэнтэй газрын асуудлаар биечлэн уулзаж, ажиллалаа.

2021-09-06 441
Энэ үеэр Тусгай хамгаалалттай газраас дүүргийн Газрын алба руу шилжүүлэх үед газрын гэрчилгээ авч амжаагүй, шилжүүлээгүй, солиулаагүй болон 2018 оноос хойш гарсан захирамжийн хүрээнд хашаатай боловч гэрчилгээ аваагүй, одоо байгаа хашаа, гудамж, орц гарцны давхцалтай олгогдсон зэрэг асуудлыг шийдвэрлэхээр боллоо. ИТХ-ын дарга П.Нарантуяа шинээр газар олгох бус одоо байгаа газрын асуудлуудыг цэгцлэн, шат дараатай зохион байгуулан ажиллаж байгаагаа илэрхийлсэн бол Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Л.Гантөгс цаашид шаардлагатай үед хороонд ирж, хамтран ажиллахаар боллоо.

ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид хог цэвэрлэгээний ажил зохион байгууллаа

2021-08-31 516
ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид хог цэвэрлэгээний ажил зохион байгууллаа

МЭНДЧИЛГЭЭ

2021-07-11 700
МЭНДЧИЛГЭЭ

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ ДҮҮРГИЙН ЭМТ, ШУУРХАЙ ШТАБТ ХҮЧИЛТӨРӨГЧ ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТ БОЛОН ХАЛУУН УСНЫ БОЙЛЕР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021-07-11 725
ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ ДҮҮРГИЙН ЭМТ, ШУУРХАЙ ШТАБТ ХҮЧИЛТӨРӨГЧ ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТ БОЛОН ХАЛУУН УСНЫ БОЙЛЕР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД СУУГАА СОЛОНГОС ИРГЭДИЙН НИЙГЭМЛЭГЭЭС 22 ХАЙРЦАГ БҮХИЙ 26,400 ШИРХЭГ МАСКЫГ ДҮҮРЭГТ ХАНДИВЛАЛАА

2021-07-08 668
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД СУУГАА СОЛОНГОС ИРГЭДИЙН НИЙГЭМЛЭГЭЭС 22 ХАЙРЦАГ БҮХИЙ 26,400 ШИРХЭГ МАСКЫГ ДҮҮРЭГТ ХАНДИВЛАЛАА

2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

2021-06-24 758
2021 ОНЫ 6 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

И-Өргөдөл цахим санал өгөх журмыг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхийг дэмжиж байна уу?

санал өгсөн: 14
9 / 64%
3 / 21%
2 / 14%