Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жил ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг олон нийтийг хамруулан зохион байгуулахгүйгээр ийнхүү төлөөллийг хүлээн авч байна. Тус арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул нар оролцож ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Мөн тус арга хэмжээний үеэр дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмадуудыг дүүргийн Засаг даргын Жуух бичиг, Баярын бичиг зэрэг шагналаар шагнаж урамшууллаа.