Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Танилцуулга

2020-10-28

                                               НАЛАЙХ ДҮҮРЭГ

 Нутаг дэвсгэр  

Нийслэлийн Налайх дүүрэг нь Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэн 68,7 мянган га нутаг дэвсгэрийг хамран, Улаанбаатар хотоос зүүн урагш 30 гаруй км зайд оршдог.

 Байгаль цаг уур, газар зүйн байрлал

Монгол орны ой хээрийн бүсэд оршиж, уур амьсгалын эх газарлаг шинж чанарыг бүрэн илэрхийлэх эрс тэс шинжтэй, хуурайдуу зунтай, хахир хатуу өвөлтэй нутагт багтана. Өвөлдөө -20-30 хэм хүрч хүйтрэн, зундаа +23℃+30℃ хүртэл халдаг. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутаг бүхэлдээ Налайх дүүрэгт хамаарагдаж, Хэнтийн нуруунаас эх авсан Туул гол дүүргийн нутгаар урсдаг ба түүний цутгал, гол горхиуд нь Хойт мөсөн далайн савд багтдаг. Хамгийн том цутгал нь Тэрэлжийн гол юм.   

 Хүн ам

Налайх нь халх, дөрвөд, торгууд, урианхай, захчин, казак, буриад зэрэг Монголын олон үндэстэн, ястны өлгий нутаг бөгөөд 10710 өрхийн 40135 хүн ам амьдран суудаг.

 Засаг захиргаа

Улаанбаатар хотын Уурхайчдын хороо, Налайх хот, Налайхын район зэргээр Засаг, захиргааны янз бүрийн нэгж болон нэрлэгдэж байснаа 1992 оны шинэ Үндсэн хуулиар Нийслэлийн Налайх дүүрэг болсон. Засаг захиргааны үндсэн нэгж 8 хороотой.

 Аялал жуулчлал

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг түшиглэн дотоодын аялагч, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх цаашид Нийслэл Улаанбаатар хот болон төвийн бүсийн аялал жуулчлал, амралт зугаалгын гол бүс нутаг болж хөгжинө. Одоо манай дүүрэгт нийт 85 жуулчны бааз, 16 амралтын газар үйл ажиллагаа явуулж байна.

 

NALAIKH DISTRICT OF THE CAPYTAL CITY

 Area:

Nalaikh district is located occupyng 68.7 thousend hect-ares area at about 30 km in the southeast from Ulaanbaatar bordering with the bayanzurkh district and Sergelen, Erdene soums of Tuv province.

 Geagraphy and climate

Nalaikh is located in the forest-steppe zone and has conti-nantal climate with severe winters and dryish summers. The average temperature is -20℃-30℃ in winter and +23℃+30℃ in summer. Khan Khentii strictly protected area, which is contiguos with Gorkhi-Terelj national Park is part of Nalaikh district. Originating in the Khentii Mountains, Tuul River runs through the territory of the district. The biggest mouth of the river is Terelj River.

 Population

Nalaikh is the birthplace of Mongolian ethnic groups such as Khalkh, Durvud, Torguud, Uriankhai, Zakhchin, Kazakh, and Buriad. It has 10710 households with 40135 inhabitants.

 Adminstration

Nalaikh has been given numerous names such as “Ulaanbaatar city Miner’s Sub district”, “Nalaikh City”, “Nalaikh region” in the history. In 1992 its name was changed to “Nalaikh District” by Constitution. It has 8 administrative sub districts (khoroo).

 Touism

Nalaikh district has 85 tourist bases, 16 resorts at Gorkhi Terelj National Park for local and international tourists and visitors and is set goal to become the tourist center of the Capital City and Central area of Mongolia.

 

Түүхэн замнал

 Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар Ардын хурлын байгууллага нь 1989 онд Гүйцэтгэх захиргаанаас тусгаарлаж, өөрийн бие даасан байр сууриа олж эхэлсэн нь хурлын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, депутат, байнгын комиссын ажлыг чиглүүлж туслах, хурлаас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тооцож ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

    1992 оноос нутгийн өөрөө удирдах ёс Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажиж, орон нутагт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн нийтийн хурлууд бий болсон.

    УИХ-ын 1992 оны 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод районуудын засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж, тус дүүргийг 5 хороотойгоор өөрчлөн зохион байгуулсан.

    Дүүргийн ИТХ нь 1992 оноос 1996 он хүртэл 2 жилийн хугацаатай, 1996 оноос хойш 4 жилийн хугацаатайгаар Төлөөлөгчдөө сонгодог болсон байна. 

    1996, 2000, 2004, 2008 онд явагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулиар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 15 төлөөлөгчтэй, 5 Тэргүүлэгчтэй, Тэргүүлэгчдийн  дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Хурлын Ажлын албатай ажиллаж байлаа.

    Дүүргийн ИТХ-ын байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь 1992-1996 онд орон тооны бус Хурлын Тэргүүлэгчдийн даргатай, орон тооны нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
    1996  оноос ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, жолооч, 2001 оноос Тэргүүлэгчдийн дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, эрх зүйч, жолооч гэсэн 4 орон тоотой, 2006 оноос Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, эрх зүйч, даргын туслах, жолооч гэсэн үндсэн 5 орон тоотой, нярав, нягтлан бодогч гэсэн 2 гэрээт нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад  2011 оноос бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хурлын дарга, Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Эрхзүйч бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах ажилтан, даргын туслах бөгөөд мэдээлэл технолгийн асуудал хариуцсан ажилтан, өмчийн асуудал хариуцсан бөгөөд нягтлан бодогч, архив бичиг хэргийн эрхлэгч, нярав, жолооч гэсэн үндсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  

    ИТХ-ын дэргэд Иргэний танхимын 2012 оны 3 дугаар сараас эхлэн албан ёсоор ажиллуулж эхэлсэн.

ИТХ-ын дарга нарТ.Энхтайван 1992-1993 он

  1. Д.Орги 1993-1994 он
  2.  Г.Чулуунбат 1994-1996 он
  3. Л.Дамдинсүрэн 1996-2000 он
  4. Д.Батдорж 2000-2004 он
  5. С.Батдорж 2004- 2012 он
  6. А.Ганболд 2012-2015 он
  7. Б.Лхагва-Очир 2015-2016 
  8. Б.Нэргүй 2016-2020
  9. П.Нарантуяа - 2020 оноос одоог хүртэл

ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарА.Ганболд 1992 он

  1. Д.Буянтогтох 1992-1996 он
  2. Б.Ганбаатар 1996 он
  3. Ж.Нэргүй 1996-2004 он
  4. Л.Болормаа 2004-2012 он
  5. Ч.Зоригт 2012 оноос
  6. Г.Мөнхзаяа 2015 оноос
  7. А.Булбул 2016 оноос одоог хүртэл

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын олонхийн санал авсан нэр бүхий 25 хүнийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Ардын Намаас 21, Ардчилсан намаас 4 хүнийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг зөвшөөрсөн бөгөөд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчөөр 3 удаа сонгогдсон 4 Төлөөлөгч, 2 удаа сонгогдсон 8 Төлөөлөгч байна.

1 дүгээр хороо – 4 Төлөөлөгч

2 дугаар хороо – 3 Төлөөлөгч

3 дугаар хороо – 4 Төлөөлөгч

4 дүгээр хороо – 4 Төлөөлөгч

5 дугаар хороо – 2 Төлөөлөгч

6 дугаар хороо – 2 Төлөөлөгч

7 дугаар хороо – 3 Төлөөлөгч

8 дугаар хороо – 3 Төлөөлөгч

25 Төлөөлөгчийн 17 буюу 68% нь эрэгтэй, 8 буюу 32% нь эмэгтэй Төлөөлөгч байна. Насны хувьд 25-40 насны 10 төлөөлөгч, 40 дээш насны 15 төлөөлөгч байгаа ба хамгийн залуу Төлөөлөгч 36 настай, хамгийн ахмад Төлөөлөгч 68 настай байна. Боловсролын хувьд 92 хувь нь дээд боловсролтой байгаагийн дотор:

-         Инженжер мэргэжилтэй 5 Төлөөлөгч

-         Санхүү, эдийн засагч мэргэжилтэй 5 Төлөөлөгч

-         Боловсрол, нийгмийн салбарын мэргэжилтэй 5 Төлөөлөгч

-         Эрүүл мэндийн салбарын салбарын мэргэжилтэй 4 Төлөөлөгч

-         Эрх зүйч, хуулийн салбарын мэргэжилтэй 3 Төлөөлөгч

-         Бусад мэргэжилтэй 3 Төлөөлөгч байна.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 6 Хурлын хороо, 7 зөвлөлийн гишүүнтэй.

Зөвлөлийн гишүүд:

  • П.Нарантуяа /Зөвлөлийн дарга/
  • А.Туяабаатар
  • Н.Батболд
  • Х.Анхбаяр
  • О.Энхтайван
  • С.Ялалт
  • Д.Наянбаяр

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%