Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

МЭНДЧИЛГЭЭ

2021-07-11

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүхт их өв соёлтой, дэлхийн түүхэнд тод мөрөө үлдээн өнөө цагтай учиран золгосон Монгол түмэндээ, илч гэрлийн өлгий нутгийн эзэд болсон нийт Налайхчууддаа эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын Хувьсгалын түүхт 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлын хэмжээнд хүрч, төр засгийн шийдвэрээр ардын их баяр цэнгэл наадмын арга хэмжээ цуцлагдсан хэдий ч цахим орчинд эерэг хандлагыг түгээж, өргөн олноороо дархлаагаа дэмжиж, гэр бүлээрээ аз жаргалаар дүүрэн, тэмдэглэн өнгөрүүлээрэй. Жаргал далласан эх орны минь эзэн та бүхэндээ эрүүл бие, саруул ухааны дээд цаглашгүй их хийморийг бэлгэдэн ерөөе.
 
ХҮНДЭТГЭСЭН: НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА П.НАРАНТУЯА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%