Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайхын автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

2017-04-05

         Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайханы санаачилгаар Налайхын автобусны чиглэлд өөрчлөлт орж, 2017 оны 04-р сарын 01-ний өдрөөс эхлэн Налайх-Багшийн дээд хүрч, 64-р дэлгүүрээр буцаж эргэдэг боллоо. Өнгөрсөн хугацаанд Нийслэл болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд ард иргэд нийтийн тээврийн маршрутыг багшийн дээд хүргэх саналыг удаа дараа тавьж байсан тул энэ асуудлыг судлан үзсэний үндсэн дээр НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан Нийслэлийн Тээврийн Газартай хамтран шийдвэрлэсэн байна.
        Ингэснээр Налайхын оюутан, залуучууд автобус дамжиж суухгүй, ажил сургуульдаа явах боломжтой болсон юм.Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсонтой холбогдуулан Налайх дүүрэг дотор автобус дагаад жижиг машинд “U money” карт зарах, сунгах үйлчилгээ хийгдэж байна. Үүнээс гадна энэ сараас эхлэн дээрх чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй болсноос гадна хөнгөлөлт эдэлдэггүй иргэд 25,000 төгрөгийн 1 сарын карт авсан тохиолдолд тухайн сардаа хязгааргүй зорчихоор боллоо.

                        НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%