Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ БОЛЛОО

2017-04-01

            Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын 01 дугаар албан даалгаврын дагуу 03-р сарын 20-оос 05-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгосонтой холбогдуулан долоо хоног бүрийн Бямба гараг бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна.
             2017 оны 04-р сарын 01-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид “Хангай сервис” бөөний төвийн уулзвараас Хөдөлмөрийн хэлтэс хүртэлх өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний зам, гуу жалгын хог хаягдлыг цэвэрлэлээ.  
          Мөн дүүргийн Соёл урлагийн ордны урд талбайг албан байгууллагууд хамтран гэрийн шүүр, шалны алчуур барин савантай усаар угааж, төв талбайн өнгийг заслаа.  
         Цаашид 05-р сарын 30-ны өдөр хүртэл долоо хоног бүрийн бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, хоггүй дүүрэг болохын төлөө иргэний үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг уриалж байна.


НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%