Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар Эрдэнэзуу
 хийдийн хамба лам Х.Баасансүрэн "Зүрхийг тань дайлья" лекцээ 2017 оны 
03 сарын 29-ний өдөр  Налайх дүүргийн Соёл урлагийн ордонд боллоо. 
 Тэрээр сургаальдаа “Зарим хэрэгт өвс мэт бөхөлз
  Зарим хэрэгт гал мэт дүрэлз
  Зарим хэрэгт боол мэт гүй 
  Зарим хэрэгт уул мэт суу!
 ***
 Байхгүй зүйлээрээ дутахын гачлан
 Байгаа зүйлээ голохын гаслан 
 Хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон 
 Ховдог сэтгэлийн түмэн тарчлан 
 ****
 Залруулж болох тохиол аваас 
 Уурлаж ундууцахын хэрэг юун 
 Залруулж болшгүй тавилан болвоос 
 Уурлаж ундууцаад ч нэмэр юун
 *** 
 Зовоосон нь тэрний буруу юм гэхэд 
 Зовсон нь чиний зөв юмуу 
 Зовохоо харин чи больчихвол 
 Зовоож чамайг чадах болов уу тэр
 ***
 Хэрэв бусдын сайн сайхнаас 
 Баяр баясгаланг амталж сурвал 
 Хэзээд өөрийн чинь жаргал дундрахгүй
 Энэ хойтдоо цэнгэх болно 
 ***
 Намайг муушайх нэгэн байхад 
 Магтаалд онгирохын хэрэг юун 
 Намайг магтах нэгэн байхад 
 Муушайлд гутахын хэрэг юун 
 ***
 Сэтгэл юуруу урсна 
 Түүнтэйгээ адилхан болно 
 Юу өгнө 
 Түүнийгээ л авна” хэмээн айлдав. 
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
