Цагдаагийн алба хаагчдын тангараг өргөх ёслол боллоо
1993, 2003 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийг 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэн батлагдсан. Уг хуулиар цагдаагийн тангараг шинэчлэгдсэнтэй холбогдуулан Налайх дүүргийн Цагдаагийн байгууллагын албан хаагчид 2017 оны 03-р сарын 28-ны өдрийн 11 цаг 40 минутад тангараг өргөх ёслолын ажиллагааг дүүргийн Соёл урлагийн ордны өмнөх төв талбайд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Ёслолын ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Цагдаагийн алба хаагчид тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны үед Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид бие бүрэлдэхүүнээрээ бэлэн жагсаж, Тангарагийн хуудсанд 95 алба хаагч гарын үсэг зурж, төрийн туг, далбаанд хүндэтгэл үзүүлснээр тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөлөө.
Шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны хуульд Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулггүй байдлыг хангах гэсэн 3 үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгасан. Мөн цагдаагийн алба хаагчид цагдаагийн дээд, дунд, бага цол олгохоор тусгаж, тэтгэвэр тогтоолгох насыг цолны байдлаас хамааруулан ялгавартай байхаар хуульд заасан. Тахарын албыг татан буулгасантай холбогдуулан уг байгууллагын хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, ажиллаж байсан алба хаагчдын цол, ажилласан жилийг цагдаагийн албаны тухай хуулиар тогтоосон “Албан тушаалын цол”-ны нэршлийг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн цол олгодог байхаар хуульчилсан байна.
Монгол төрийн цагдаагийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ