НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр "Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Монголика амралтын баазад 2017 оны 03-р сарын 24,25-ны өдрүүдэд 9 дүүрэг болон Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын админуудын сургалт боллоо. Сургалтад khural.mn цахим хуудас хөтлөгч админ, хэвлэл мэдээлэлэл хариуцсан 24 албан хаагчид хамрагдаж, цахим хуудасны стандарт, цэс, ангилал, төрөл, мэдээ нийтлэх сэдвийн хүрээнд хэрэглээний дадлага хийж, сайн туршлагаа харилцан солилцож, үнэлэлт дүгнэлт өгөв. Мөн цахим хуудсыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагад өгч ажиллах юм.
Цаашид цахим хуудасны хэвийн ажиллагааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс хариуцаж ажиллах бөгөөд цахим хуудас хөтлөлт нь дүүрэг бүрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлыг үнэлэх нэг шалгуур үзүүлэлт болох юм байна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ