Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

К.СЕЙТХАНЫ нэрэмжит Монгол улсын Таеквондогийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн нээлттэй тэмцээн боллоо

2017-03-20

            Олон Улсын Таеквон-догийн Монголын Холбоо, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулсан Дэлхийн Хошой аварга, Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Кенеесарын СЕЙТХАН-ы нэрэмжит “Монгол улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн нээлттэй тэмцээн” 2017 оны 03-р сарын 25,26-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. 
      Тэмцээний нээлтэд дэлхийн хошой аварга К.Сейтхан,Таеквон-догийн Монголын холбооны удирдлага, хүндэт төлөөлөгчид, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцов.
Таеквон-догийн дэлхийн хошой аварга К.Сейтхан нь Налайх дүүргийн иргэн бөгөөд спортын дэвжээнд дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөхийн зэрэгцээ дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч юм. Тэрээр 1990 оноос Таеквондогийн спортоор хичээллэсэн ба 1998 оноос одоог хүртэл тамирчин дасгалжуулагчаар ажиллаж байна. 1992 онд Олон улсын хар бүс 1-р данн, 1995 онд Налайх дүүрэгт Таеквондогийн Арстан клубыг байгуулсан.
        2002 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, медаль тус тус хүртэж Ази тивийн аварга болсон.
2010 онд Беларусь улсын нийслэл Минск хотод зохиогдсон ДАШТ-ий хатуу биет хугалах төрөлд Алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон бол 6 жилийн дараа буюу 2016 онд Итали улсын Андри хотод болсон ДАШТ-ий хатуу биет хугалах төрөлд Алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болжээ. 
Тэмцээний нээлтийн үеэр Олон улсын Таеквон-догийн Монголын холбоо, Налайх дүүргийн БТСХ-ноос К.Сейтханд хүндэтгэл үзүүллээ. 
          Тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад үе гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдаж өндөрлөв.
Шалгарсан тамирчид 2017 оны 09-р сарын 14-21-ний өдрийн хооронд БНАСАУ-д зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн болон 2018 оны 04 сард Монгол улсад зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнд оролцох шигшээ багийг бүрдүүлэх юм.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%