Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Казак түмний уламжлалт Наурызын баяр, шинэ цагийн зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан боловсрол, батлан хамгаалах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдийг Монгол улсын төрийн дээд одон медалиар шагнасныг Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй гардуулан өглөө.
ИТХ-ын дарга Б.Нэргүй төрийн дээд одон медаль хүртсэн иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Улс эх орныхоо төлөө хийсэн бүтээснээ үнэлүүлж, ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч хөдөлмөрийн амжилт гаргасныхаа төлөө шагнагдаж байгаа та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе” гэлээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ