Архивын байнгын хадгалалтад байгаа буюу улс төp, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгод ашиглах үүднээс зайлшгүй хадгалах шаардлагатай бүх төрлийн баримтыг архивын баримт гэнэ. Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрддэг. Тухайн баримтад сонголт хийх үндсэн дээр үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамааруулах эсэхийг төрийн архив судалж, шийдвэрлэнэ.
Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архивт:
1. Байнга хадгалах хадгаламжийн нэгж 2007-2015 оны 88 баримт,
2. Байгууллагын байнга хадгалах хадгаламжийн 2012-2016 оны 20 нэгж,
3.70 жил хадгалагдах хадгаламжийн нэгж нь 1998-2015 оны 146 баримт,
4. Түр хадгалах хадгаламжийн нэгж нь 2000-2015 оны 295 баримт тус тус хадгалагдаж байна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ