Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН КАЗАК АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-03-15

Дүүргийн удирдлагууд өнөөдөр Казак үндэстний уламжлалт хаврын баяр "Наурыз"-ыг угтан дүүргийн харьяалалгүй Казак ахмад настанд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч С.Манатбек, Ц.Эрбол, М.Эгэз, Д.Мөнхбаяр, Х.Анхбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.  

               Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Соёл урлагийн ордноос  хүрэлцэн ирсэн ахмадуудын мэлмийг мялааж, урлагийн тоглолт үзүүлэн, дүүргийн удирдлагууд ахмад буурлууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн, Казак иргэдийн ёс заншлаар чихэр цацаж хүндэтгэл үзүүлэв. Мөн Налайх дүүргийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтэстэй хамтран нийт ахмадууддаа гарын бэлэг гардуулан өглөө.



 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%