Хороодын ИНХ-ын дарга, хөгжлийн зөвлөлийн дарга нарын шуурхайд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, зохион байгуулалтын хэлтсийн дарга, иргэний оролцооны хэлтсийн дарга нар оролцлоо.
Иргэдийн нийтийн хурлын дарга, хөгжлийн зөвлөлийн дарга нарыг идэвхжүүлэх зорилгоор цаашид шуурхай зөвлөгөөнийг 7 хоног бүрийн Мягмар гарагийн 14:00 цагт хийхээр тогтож, хороодын Засаг дарга нарын 1-р улирлын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх, иргэдийн бүлэг байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллахад анхаарах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ