Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 сарын 19-ний өдрийн
3/12 тоот тогтоолоор "Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл" -ийн ажиллах
журмыг баталсан. "Хөгжлийн зөвлөл"-ийн гол зорилго нь Налайх дүүрэг,
хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн
оролцоог нэмэгдүүлэхэд оршино. Хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь 2
жилийн хугацаатай, хорооны салбар бүрийн мэргэжлийн идэвх,
санаачилгатай, нас насны төлөөлөл оролцсон 9-15 хүний бүрэлдэхүүнтэй
байна.
Хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
төлөөлөгч, 5-р хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, Иргэдийн Нийтийн Хурлын
дарга Л.Цэцгээ, ИНХ-ын тэргүүлэгч нар болон иргэд оролцож, 13 хүний
бүрэлдэхүүнтэйгээр Хөгжлийн зөвлөлөө байгууллаа.