Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал "100 хоног" тайлант өдөрлөгөө 1,2,3,4,7-р хороонд зохион байгууллаа.

2017-02-06

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ долоо хоногт Налайх дүүргийн 5 хорооны иргэдэд, 100 хоногт хийсэн ажлын тайлангаа тавьж, тухайн хорооноос сонгогдсон төлөөлөгчдийг иргэдтэй уулзуулан, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг амаар болон бичгээр авч ажиллав. Тухайлбал,
Иргэд ажлын байртай болох, ахмад хүмүүсийн хогийг хашаанаас нь ачиж байх, гэр хороолол дотор автобус явдаг болгож өгөх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу, байрны халаалт муу, газар хэрхэн өмчлөх, утааны асуудал хүндэрч байна, цахилгааны шөнийн тарифыг тэглэх, 3 сард 1 удаа хог ачдаг боловч сар бүр хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамт авдаг, Энгэршанд руу автобус явуулж өгөх, Налайхын мэргэжлийн хяналтын газар гудамж талбайд угаадас асгаж байгаа иргэдэд арга хэмжээ авч хариуцлага тооцдог байх, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны эрүүл ахуйд анхаарах, хороодын цагдаа нарыг хорооны байранд тогтмол ажилладаг болгох, Энгэршандын булгийн усны ойр орчим бохирдсон, үүнийг хамгаалалтад авч цэвэрлэх, Захирагчийн ажлын алба яагаад иргэдэд тайлангаа тавьдаггүй тухай, УБ-Налайх чиглэлийн автобусны жолооч нарын харьцааны соёл муу, автобусны орчин нөхцөл бохир, хүйтэн байдаг, 10 шарын 60,61-р байрны бүх шугамнууд байнга хөлддөг, утааны эсрэг айл өрх бүрт цахилгаанаар халдаг системийг нэвтрүүлэх, Нарлаг наадамын 18 айлын газрыг шийдвэрлэж өгөх, өрхийн эмнэлэг хүүхдийн эмчтэй болох, Буян Налайхын 4 замын уулзвараар том машин явуулахгүй байх, цэцэрлэгт хүрээлэнгээ дахин сэргээх ажлыг хийх, сард нэг удаа гардаг сонинтой болж дүүрэгт болж буй мэдээ мэдээллийг хэсгийн ахлагч нараар дамжуулан айл өрх бүрт хүргэдэг байх, 109-р сургуулийг өргөтгөх асуудлыг шийдэх, хог ачихдаа талыг нь гудамжинд тарааж хаядаг асуудалд хяналт тавих зэрэг асуудлыг иргэд хөндөж ярилаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хороодод 100 хоногийн тайлан тавих явцад иргэдээс гарсан саналыг нэгтгэн холбогдох байгууллага,
төлөөлөгчдөд уламжилж, хариу өгч ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%