Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал "100 хоног" тайлант өдөрлөгөө 5,6-р хороонд зохион байгууллаа.

2017-02-08

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ долоо хоногт Налайх дүүргийн 5,6-р хорооны иргэдэд, 100 хоногт хийсэн ажлын тайлангаа тавьж, тухайн хорооноос сонгогдсон төлөөлөгчдийг иргэдтэй уулзуулан, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг амаар болон бичгээр авч ажиллав. Тухайлбал, Ажилгүйдлыг буруулах, залуучуудыг ажлын байраар хангах, иргэдэд газар өмчлүүлэх, 5-р хороонд Соёлын төвтэй болох, ахмадын байр барих газар авах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу, хогийн цэг байлгахгүй байх, хөнгөлөлттэй үнээр өвс олгох, УБ хотын иргэд Тэрэлжид газар авч, жуулчны бааз байгуулан, ямар нэг татвар төлөлгүй үйл ажиллагаа явуулж байгаад хяналт тавьж, татвар авч байх, иргэдтэй уулзахдаа холбогдох байгууллагын дарга нарыг урих, УБ-Тэрэлжид зун цагт хулгай ихэсдэг тул цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх, Налайх дүүрэг цэнгэлдэх хүрээлэнтэй болох, хогны мөнгийг цахилгааны төлбөрөөс салгаж, хорооны Засаг даргын мэдэлд шилжүүлэх, Тэрэлжид халуун ус, үсчинтэй болох, золбин нохой устгах зэрэг асуудлыг иргэд хөндөж ярилаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хороодод 100 хоногийн тайлан тавих явцад иргэдээс гарсан саналыг нэгтгэн холбогдох байгууллага, төлөөлөгчдөд уламжилж, хариу өгч ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%