"Төлөөлөгчийн цаг" телевизийн шууд нэвтрүүлэгтэй боллоо
2017 оны 02-р сарын 02-ны өдрийн 19:40 минутаас MNBC тоон телевизийн
"Буян" сувгаар "Төлөөлөгчийн цаг" шууд нэвтрүүлгийн анхны дугаарт 1-р
хорооноос сонгогдсон Хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч Б.Сампилноров,
төлөөлөгч Х.Анхбаяр, төлөөлөгч Г.Баярсүрэн, 4-р хорооноос сонгогдсон
тэргүүлэгч К.Сейтхан нар оролцож 100 хоногийн хугацаанд хийсэн ажил
болон цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын тайлангаа телевизийн
шууд нэвтрүүлгээр дамжуулан иргэдэд тайлагнаж, шууд утсаар холбогдсон
иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч оролцлоо. Цаашид долоо хоног бүрийн
Пүрэв гарагийн 19:40 минутаас төлөөлөгчид иргэддээ тайлангаа тавьж байх
юм.