Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

3-р хорооны малчин Ц.Батсүх Манлай малчин боллоо

2017-03-03

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, төлөөлөгч Г.Баттөмөр, төлөөлөгч Н.Батболд, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга С.Батжаргал, Соёл урлагийн ордны дарга С.Баасанхүү нар уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулж, улсын мэргэн харваач, манлай малчин Ц.Батсүхэд хүндэтгэл үзүүлэн “Сумын манлай малчин” батламж, түүний гэргий У.Цэгмэдэд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-ийг тус тус гардуулан өглөө.
Монголчууд эртнээс нааш малгайг “Мандах төрийн малгай” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн учраас бөх, хурдан морь уяач, сур харваачид өөрсдийн гэсэн тусгай малгайтай байдгийн адил манлай малчид ч гэсэн өөрсдийн гэсэн онцлогтой малгайтай ажээ.
Өлийн булан хэмээх үзэсгэлэнт сайхан газар өвөлждөг Манлай малчин Ц.Батсүх, гэргий У.Цэгмэд болон тэдний үр хүүхдүүд баярласан сэтгэлээ илэрхийлэхийн зэрэгцээ мал малладаг туршлагаасаа хуваалцан, халуун дотно яриа өрнүүлж, малын буян хишгээ дааж явахаа хэлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%