XVII жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг
тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын
Газар, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсээс 1,2-р хорооны 1043
харьяалалгүй ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улс эх орныхоо
ирээдүйн сайн сайхан, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие
оролцож ирсэн харьяалалгүй ахмадуудыг хүлээн авах уг арга
хэмжээнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
С.Амарсайхан , дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй,
Засаг дарга Ч.Раднаабазар, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтсийн дарга
Т.Эрдэнэчимэг, 1-р хорооноос сонгогдсон төлөөлөгч Х.Анхбаяр,
Г.Баярсүрэн, Б.Сампилноров, 2-р хорооноос сонгогдсон төлөөлөгч
Г.Баттөмөр, З.Болдбаатар, Д.Отгонсүрэн, Н.Ууганбаяр нар болон 1,2-р
хорооны харьяалалгүй ахмадуудын төлөөлөл оролцов.
Хүндэтгэлийн
арга хэмжээг нээж НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан “Хүрэлцэн ирсэн
ахмадууддаа удахгүй болох сар шинийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн жилд 2 удаа насны хишиг тэтгэмжийг ахмадуудад олгодог болсон тухай
мэдээлэл өгч, Налайхын шугамын автобусыг 3 сарын 18-наас эхлэн
/Налайх-Багшийн дээд/ хуучин маршрутаар явуулахаар болсноос гадна
дүүрэг дотроо хороо бүрийн эцэсрүү нийтийн тээврийн автобус явуулахаар
болсон ” гэв.
Жил бүр дүүргийн удирдлагууд харьяалалгүй
ахмадуудыг ийнхүү хүлээн авч хүндэтгэл үзүүлэн 1000 зул барьж, "Сайн
номуун" хийдийн хамба лам нар ном хурж, жилийн засал хийж , гарын бэлэг
өгдөг уламжлалтай билээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ