XVII жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг
тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын
Газар, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсээс 3,4,7-р хорооны 1197
харьяалалгүй ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улс эх орныхоо
ирээдүйн сайн сайхан, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие
оролцож ирсэн харьяалалгүй ахмадуудыг хүлээн
авах уг арга хэмжээнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
төлөөлөгч С.Амарсайхан , дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний
Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, 4-р хорооноос сонгогдсон төлөөлөгч
С.Манатбек, К.Сейтхан, 7-р хорооноос сонгогдсон төлөөлөгч Н.Батболд,
С.Тунгалаг, О.Энхтайван нар болон 3,4,7-р хорооны харьяалалгүй
ахмадуудын төлөөлөл оролцов.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй "Хүрэлцэн ирсэн
ахмадуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгөөр 10 сая хүртэлх үнийн дүнтэй ажилд орон нутгийн иргэдийг
хамруулах , Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл 2 урсгалтай, 6 эгнээ
хурдны зам барих, үүнийг дагаад гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил
хийгдэнэ" гэж хэлэв.
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан жилд 2 удаа
насны хишиг тэтгэмжийг ахмадуудад олгодог болсон, 1-р хорооноос эхлэн
смарт худгийг хороо бүрт байгуулах, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн
эмнэлгийг шинээр барих, Налайхын уурхайчдад нөхөн олговор олгох асуудлыг
шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа тухайгаа танилцуулж, Налайхын
шугамын автобусыг 3 сарын 18-наас эхлэн /Налайх-Багшийн дээд/ хуучин
маршрутаар явуулахаар болсон сайхан мэдээ дуулгалаа. Мөн дүүрэг дотроо
хороо бүрийн эцэсрүү нийтийн тээврийн автобус явуулахаар төлөвлөн
ажиллаж байгаагаа онцлов.
Жил бүр дүүргийн удирдлагууд
харьяалалгүй ахмадуудыг ийнхүү хүлээн авч хүндэтгэл үзүүлэн 1000 зулын
баяр хийж, "Сайн номуун" хийдийн хамба лам нар ном хурж, жилийн засал
хийж , гарын бэлэг өгдөг уламжлалтай билээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ