Шагнал гардуулах ёслолын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй “Та бүхэн өөрсдийн эрхэлсэн салбартаа бусдыгаа тэргүүлж төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнагдаж байгаад баяр хүргэе. Энэ шагнал та бүгдийн цаашдын ажил хөдөлмөрт тань эрч хүч, урам зориг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрхэм та бүхэнд удахгүй гарах гэж буй "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ