Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

5-р хорооны төлөөлөгчид сар шинийн босгон дээр гэр олголоо

2017-02-25

Тав дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч, хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, төлөөлөгч Д.Алтандөш нар дүүргийн Улаан Загалмайн Хороотой хамтран Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр Гандан-Уулын 5-1а тоотод оршин суугч Н.Бэрцэцэгт өргөө цагаан гэр олголоо. Мөн төлөөлөгчид тус хорооны өрх толгойлсон эмэгтэй Н.Алтанчимэгт гэрийн туурга гардуулан өгөв.
Гэр олгох үеэр иргэн Н.Гүнсэгмаа 5 шуудай түлээний мод хандивлаж, тэдний гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
5-р хорооны иргэн Н.Бэрэцэг:
"Би хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, төлөөлөгч Д.Алтандөш нарт өөрсдийн амьдралын нөхцөл байдлыг бичиж, гэртэй болох хүсэлт гаргасны дагуу ийнхүү гэртэй болсондоо баяртай байна. Сайн санааны үзүүрт тос гэгчээр, хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгсөн төлөөлөгч нартаа маш их баярлалаа. Өөрийн гэсэн гэртэй болсон учраас үр хүүхдээ өнгөтэй өөдтэй байлгаж, итгэл үнэмшилтэй, хичээж амьдрах болно" гэж хэллээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%