Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

106 настай Б.Хожоо гуайд Ерөнхийлөгчийн бэлэг гардуулан өглөө

2017-02-24

Өвлийн жавар арилж, хаврын нар наашлан дэлгэр Монгол нутагт сар шинийн баяр тун удахгүй тохиох гэж байна. Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан дүүргийн удирдлагууд 5 дугаар хорооны 90-ээс дээш насны өндөр настан, азай буурлууддаа гэрт нь очиж, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.
Дүүргийн хэмжээнд 90-ээс дээш насны 17 ахмад настан байдаг бол 100-аас дээш насны нэг буурай байдаг байна.
Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, 5 дугаар хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр нар 106 настай Балчингийн Хожоо гуайд Монгол Улсын Ерөнхийлөгч болон дүүргийн Засаг даргын гарын бэлэг, 91 настай Бэгзийн Бодьгэрэл, 92 настай Жамбалын Доржсүрэн нарт дүүргийн Засаг даргын гарын бэлгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Настан буурлууд дүүргийн удирдлагуудад хандаж “Төр нь түвшин сайхан, түмэн олон нь амгалан” байхын ерөөл дэвшүүллээ.

Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%