Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 5,6-Р ХОРООНЫ АХМАДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-03-03

XVII жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсээс 5,6-р хорооны 486 ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улс эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож ирсэн харьяалалгүй ахмадуудыг хүлээн авах уг арга хэмжээнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан , дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, 5-р хорооноос сонгогдсон төлөөлөгч, хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, төлөөлөгч Д.Алтандөш нар болон 5,6-р хорооны ахмадууд оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй "Хүрэлцэн ирсэн ахмадуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 сая хүртэлх үнийн дүнтэй ажилд орон нутгийн иргэдийг хамруулах , Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл 2 урсгалтай, 6 эгнээ хурдны зам барих, үүнийг дагаад гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил хийгдэнэ" гэж хэлэв.
Дүүгийн Засаг дарга Ч.Раднаабазар жилд ахмадуудад гал тахиа жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, Налайхын шугамын автобусыг 3 сарын 18-наас эхлэн /Налайх-Багшийн дээд/ хуучин маршрутаар явуулахаар болсон сайхан мэдээ дуулгалаа.
Мөн дүүргийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг Налайх дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 65-69 насны 608 ахмад, 70-79 насны 753 ахмад, 80-89 насны 189 ахмад, 90-ээс дээш насны 17 ахмад, нийт 1567 буурал 123 сая төгрөгний насны хишгийн тэтгэмжээ аваад байна. Мөн дүүргийн хэмжээнд 2614 ээж алдарт эхийн одонтой ээжийн тэтгэмжид хамрагддаг. Энэ оны 3 сарын эхээр 18-39 насны залуучуудыг Солонгос улсад ажил хөдөлмөр эрхлүүлэхээр ажилд зуучлах бүртгэл явагдах тухай мэдээллийг өгсөн юм. Мөн Соёл урлагийн ордны уран бүтээлчид дуу хуураа өргөж, ахмад буурлуудыг сонорыг мялаалаа.
Жил бүр дүүргийн удирдлагууд харьяалалгүй ахмадуудыг ийнхүү хүлээн авч хүндэтгэл үзүүлэн , "Сайн номуун" хийдийн хамба лам нар ном хурж, жилийн засал хийж , гарын бэлэг өгдөг уламжлалтай билээ.


НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%