Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО

2017-03-01

Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны өглөө дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн Бичгийн дарга А.Булбул, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Ц.Нарандалай, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар алд цэнхэр хадгаа дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, төрийн золголт ёслол төгөлдөр боллоо.
Дүүргийн удирдлагууд айлчлан ирж байгаа Алтан унжлагат Гал тахиа жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван,мал сүрэг өсөн үржиж, арвин их үр тариа хурааж, улсын хэмжээнд өнтэй сайхан өвөлжиж, налгар сайхан хавартай золгож байгаа талаар яриа хөөрөө дэлгэлээ.
Төрийн золголтод уламжлал ёсоор "Сайн номуун" хийдийн лам хуврагууд хүрэлцэн ирж жилийн засал хийж, ном хуран, Соёл урлагийн ордны авьяастнууд аялгуут сайхан ерөөл магтаал өргөлөө.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%