4-р хорооноос сонгогдсон төлөөлөгч С.Манатбек Монгол түмний уламжлалт
сар шинийн баярын босгон дээр тус хорооны ахмад Дүгэр Дүүдээ, Дүүдээ
Лхамжав, Гүржав Цэгмид, Жагварал Баадгай, Бодь Долгорсүрэн, Саманд,
Пагам Дугаржав нарт хүндэтгэл үзүүлэн гэрт нь очиж, нүүрс, мод сар
шинийн гарын бэлэг өглөө. Төлөөлөгч С.Манатбек: "Хорооны ахмадуудад сар
шинийн мэндчилгээ дэвшүүлж, хүйтний улиралд гэртээ дулаахан байх болов
уу гэж сэтгэлийн бэлэг болгон өгч байгаа юм. Тэнгэрийн өнгөтэй хадгаар
энх мэндийг ерөөж, Тэргүүн сарын шинийн нэгэндээ амар сайхан золгоорой ”
гэв.
Тус хорооны иргэн Жагварал Баадгай : Сар шинийн баярын өмнөхөн
түлээ, нүүрс, гарын бэлэг гардуулж байгаа төлөөлөгчдөө маш их
баярлалаа. XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн өнгө
сайхан байх нь хэмээн билэгдэж байв.