Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Хороодын хөгжлийн зөвлөлийн гишүүдийг чадваржуулах сургалт боллоо

2017-02-14

          Сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллагын мэргэжлийн багш нар Налайх дүүргийн 1,2,3,4-р хорооны хөгжлийн зөвлөлийн гишүүдэд хоёр өдрийн турш "Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө" сэдвийн хүрээнд иргэдэд мэдээлэл олгох, иргэдийг чадваржуулах, иргэдийн дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчилгээг сайжруулах бодлого шийдвэрт нөлөөлөх аргачлалыг заасан чухал ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.

Тус сургалтанд хамрагдсанаар иргэд төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, ямар арга замаар тэдэнд тулгамдаж буй асуудал, хийхээр санаачилсан ажлаа холбогдох байгууллагад уламжлах, иргэд өөрсдөө хяналтын тогтолцоог бий болгох арга замуудыг мэдэж авах юм.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%