Дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч, иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой цэвэр агаарт өнгөрүүлэх зорилготой Налайх дүүргийн “Мөнгөн өвөл” цасны баяр өвлийн өдөрлөгийг дүүргийн наадмын талбайд Налайх дүүргийн Биеийн тамир, спорт хороо, Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Цасны баярт Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн Засаг даргын тамгын газар болон дүүргийн төр захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчид болон иргэд оролцлоо. Зуны улиралд үндэсний их баяр наадмаар иргэдийн хөлд дарагддаг Налайх дүүргийн наадмын талбай цасны баяраа тэмлэглэсэн албан хаагч, иргэдийн хөл ихтэй өнжсөн юм.