Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн 3-р хорооны хоёр өрхөд өргөө цагаан гэр гардуулан өглөө

2017-02-10

Налайх дүүргийн 3-р хорооны нэр бүхий  хоёр өрхөд дүүргийн Улаан загалмайн хороо болон Уурхайн амны хамт олон таван ханатай гэр олголоо. Гэр олгосон өрхүүдийн хувьд гал түймэрт гэр нь шатсан, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, түрээсийн  гэрт амьдардаг өрхүүдийг  хамруулснаараа онцлог байлаа. Ийнхүү иргэд өөрсдийн амьдралын нөхцөл байдлыг бичиж, хүсэлт гаргасны дагуу өвлийн хүйтэнд 2 өрхийг гэртэй болголоо. Түүнчлэн 3-р хорооны ажлын албаны санаачилгаар "Хариу нэхээгүй тус" хандивын аян өрнүүлж, 1,260,400 төгрөгний мөнгөн тусламж үзүүлжээ.   

 Монголын баялаг өнөөдөр гоё сайхан барилга биш, монгол хүн өөрийн эх орондоо итгэл үнэмшилтэй, аз жаргалтай, эрүүл энх сайхан амьдрах нь чухал. Тиймээс бид иргэддээ чиглэсэн бодлогыг энэ эдийн засгийн хямралтай, орлого нь багассан хүнд хэцүү өнөө үед хэрэгжүүлэх нь зөв юм.

Гэртэй болсон иргэд өргөө цагаан гэрээ цаашид өнгөтэй өөдтэй авч явахаа амлаж, одоо өөрийн гэсэн гэртэй болсон учраас итгэл үнэмшилтэй, хичээж амьдрах болно гэдгээ хэлж байлаа.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%