Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар сонгуулийн хэсгийн нутаг, дэвсгэр, төвийг байгуулах, 119 дүгээр сургуулийн дэргэд цэцэрлэг байгуулах, "Хоггүй Налайх" сарын аяны хэрэгжилтэд хяналт тавих, төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох зэрэг асуудлыг авч хэлэлцэж, Налайх дүүргийн Сонгуулийн хэсгийн тоог 12 байхаар тогтоож, хэсгийн нутаг дэвсгэр, төвийн байршлыг баталж, 119 дүгээр дунд сургуулийн дэргэд "Ундрах эрдэм" цэцэрлэг байгуулах төслийг дэмжив. Мөн "Хоггүй Налайх" сарын аяны хэрэгжилтэд хяналт тавьж, цаашид албан байгууллага, иргэдийг идэвхжүүлж ажиллах заавар, зөвлөмж өглөө.