Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон зохион байгууллаа. Хуралдаанаар ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баатарцогт "Үр дүнгийн гэрээ" сэдвээр сургалт явуулж, ЗДТГ-ын шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа байгууллагын дарга нарын танилцуулга болон өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар , түүний биелэлтийн талаар танилцуулга хийв. Үүний дараа Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс, Цагдаагийн хэлтсийн дэд дарга, дэд хурандаа Батгэрэл, Эрүүл мэндийн төвийн дарга Байгаль нар өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлаа тайлагнав.Мөн дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 15:00 цагт "Бидний цөөхөн Монголчууд" баримтат киноны нээлт Соёлын ордонд болно. Энэ үеэр "Шүүдэр дундуур" уран сайхны кино үнэ төлбөргүй гарахыг мэдэгдсэн. Налайх дүүргийн Биеийн Тамир Спорт Хорооны Нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Саруул байгууллагын удирдлагуудад "Спорт хамтлаг"-ийн талаар товч мэдээлэл, Онцгой байдлын хэлтсийн ахлах дэслэгч Б.Өлзийсайхан гамшиг ослоос сэргийлэх "Анхаар" программыг хэрхэн суулгах талаар зааварчилгаа өгөв.
Шуурхайн төгсгөлд Засаг дарга Ч.Раднаабазар байгууллагуудын удирлагад үүрэг даалгавар өгч, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн гарын авлагыг тараалаа.