ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2017 ОНЫ 01 САРЫН 09-НИЙ 04 ТООТ ТОГТООЛООР "ХОГГҮЙ НАЛАЙХ АЯН"-ЫГ САРЫН ХУГАЦААТАЙ ЗАРЛАЛАА
Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний 04 тоот тогтоолоор Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан "Хоггүй Налайх" сарын аян зарлаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт дараах чиглэлийг хүргүүлэв.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР ТАНАА
Чиглэл хүргүүлэх тухай
Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “2017 оны 01 дүгээр
сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Хоггүй
Налайх” сарын аян зохион байгуулах тухай дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоолыг хүргүүлж
байна. Үүнд:
1.“Хоггүй Налайх” аяны хүрээнд төрийн болон төрийн бус
байгуулга, аж ахуйн нэгж, иргэдийг идэвхтэй оролцуулж бүтээлч, санал
санаачилга гаргасан байгууллагуудыг шагнаж урамшуулах
2.Аяны хугацаанд “Бямба” гараг бүрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлаж, нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах
3.Төрийн байгууллага, цэргийн анги, тоосгоны үйлдвэр, нүүрс олборлогч
аж ахуйн нэгж, иргэдээс хог зөөж, тээвэрлэх зардлыг гаргуулахад
санаачилга гарган уриалж ажиллах
4.Ачаа тээврийн зориулалттай
машинтай иргэдтэй “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ гэрээ хийн хог
тээврийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар судалж, хэрэгжүүлэх.
5.“Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-н хог тээврийн автомашинуудыг уртасгасан цагаар ажиллуулах талаар нөөц бололцоог судлан үзэх
Дээрх чиглэлийн хүрээнд холбогдох хууль, журмыг баримтлан ажиллаж сар
шинийн баярын өмнө гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг бүрэн цэвэрлэх
талаар анхаарч ажиллана уу
ХУРЛЫН ДАРГА Б.НЭРГҮЙ