Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс ард иргэддээ 2016 онд хийсэн ажлаа тайлагналаа

2017-01-16

Тайлангийн хуралд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, УБХЦГ-ын хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах,  Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын орлогч прокурор, хууль  цаазын итгэмжит зөвлөх Б.Ууганбаатар, Налайх дүүргийн Цагдаагийн Хэлтсийн дарга П.Энхбаяр нар оролцлоо.

                Арга хэмжээний үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд 2016 онд идэвх санаачилгатай ажилласан иргэн Д.Загдсүрэн, Д.Оюун, Ц.Баатар нарыг "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын жуух бичиг"-ээр  шагнаж урамшууллаа.

                Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид "Ээж, нутаг хоёр" найрал дуу, "Каражорго" казак ардын бүжиг, "Хар нүдэн бүсгүй" зохиолын дуу, "Бие хамгаалах үзүүлбэр", "Уйлах эрхгүй хайр" хип хоп дуу, "Латин америк"  цэнгээнт бүжиг зэрэг урлагийн тоглолт үзүүлж, тус хэлтсээс хийсэн "Цагдаагийн албан хаагчийн стандарт" богино хэмжээний киногоор арга хэмжээг өндөрлөв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%