"Ажлын хороо"-ны дарга төлөөлөгч Ц.Минжинхүү, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч Б.Сампилноров, тэргүүлэгч Г.Баттөмөр, тэргүүлэгч К.Сейтхан, тэргүүлэгч Н.Батболд, төлөөлөгч Д.Мөнхбаяр, төлөөлөгч Э.Хорлоо, дүүргийн Газрын албаны дарга М.Давааням, холбогдох мэргэжилтэнгүүд оролцож 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хуралдаанаар иргэн
Ө.Ганхуягийн гаргасан 1-р хорооны нутаг дэвсгэрийн Горхи-Тэрэлжийн байгалийн
цогцолбор газрын “Өртөө өвөлжөө” гэх газрыг малын бэлчээр нутгаар тогтоох тухай
санал, Налайх дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг
хэлэлцэж, ажлын хорооны гишүүдийн саналыг тусган санал
дүгнэлт гаргаж, дүүргийн ИТХ-ын 4-р хуралдаанаар танилцуулж, хэлэлцүүлэхээр боллоо.