Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн удирдлагууд "Гүүд Нейборс Монгол" Олон Улсын Төрийн Бус Байгууллагын дарга, менежерүүдийг хүлээн авч уулзлаа

2017-01-06

"Гүүд Нейборс Монгол" олон улсын төрийн бус байгууллага Налайх дүүргийн удирдлагуудтай уулзах үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

          “Гүүд Нейборс Монгол” олон улсын төрийн бус байгууллага нь иргэдийн санаачилгаар 25 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд нийгмийн хамгаалал болон иргэдэд нийгмийн хөгжлийн боловсрол олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг юм.

            Уулзалтын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй "Гүүд Нейборс Монгол" олон улсын төрийн бус байгууллагаас санаачлан хийж буй ажилд баяртай байгаагаа илэрхийлээд төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа онцлон хэллээ.

             “Гүүд Нейборс Монгол” олон улсын төрийн бус байгууллагын менежерүүд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар дүүргийн удирдлагуудад товч танилцуулга хийж, харилцан санал солилцов.

             

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%