Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар "Итгэмжлэл", ажлын үнэмлэхээ гардан авлаа

2017-01-06

            Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулж, хурлын байгууллагын ил тод нээлттэй, шуурхай байдлыг хангах, хороо бүрт "Хөгжлийн зөвлөл" байгуулах замаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хороодын ИНХ-ын хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тухай товч дурдаад хороодын ИНХ дарга, тэргүүлэгчдийн цаашдын ажилд нь амжилт хүсэв. 

1-р хорооны ИНХ-ын дарга Б.Номчбаатар,

2-р хорооны ИНХ-ын дарга Ц.Сонгууль,

3-р хорооны ИНХ-ын дарга Б.Бэлгэдэмбэрэл,

4-р хорооны ИНХ-ын дарга Р.Жанарбек,

5-р хорооны ИНХ-ын дарга Л.Цэцгээ,

6-р хорооны ИНХ-ын дарга Д.Лочин,

7-р хорооны ИНХ-ын дарга О.Энхтайван нарт "Итгэмжлэл" өглөө.

            Хороодын ИНХ дарга, тэргүүлэгчдийг чадавхжуулах зорилгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн А.Анхбаяр: "ИНХ-ын бүрэн эрх, үндсэн чиг үүрэг", ахлах мэргэжилтэн Б.Энхтөгс: "ИНХ-ын хуралдаан зохион байгуулах" , Ажлын албаны дарга А.Булбул: "Төрийн албан хаагчийн ёс зүй",  архив, бичиг хэргийн ажилтан, нярав К.Амангүль: "Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай ойлголт", мэргэжилтэн Г.Бадам:  "Дүүрэг, хороодын Хөгжлийн зөвлөлийн ажиллах журам"  гэсэн сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.  Сургалтын үеэр дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр удахгүй хороодод байгуулагдах "Хөгжлийн зөвлөл"-ийн талаар товч мэдээлэл өгч, санал асуулга явуулсан.

            Сургалтын дараа хороодын ИНХ дарга, тэргүүлэгчдээс "Сэтгэл ханамжийн судалгаа" авч, дурсгалын зураг татууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%