Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

НАЛАЙХ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-01-03

Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамт олон зохион байгууллаа. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар , түүний биелэлтийн талаар ЗДТГ-ын шуурхай ажил, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Одонтуяа танилцуулав.

v      Дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр: Баярын өдрүүдээр дүүрэгт хариуцлагатай жижүүр, эргүүл ажилласан тухай            мэдээлэл өгөв.  

v      Эрүүл мэндийн төв: 14 хоногийн нөхцөл байдлын мэдээлэл хийж, томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байна. Өрхийн  эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг хүүхдийн хүлээн авах тасагт хуваарийн дагуу ажиллуулснаар ажлын ачаалал буурсан.  Хүүхдийн тасаг нь 30 хүүхэд хүлээн авах багтаамжтай боловч одоогийн байдлаар 70 хүүхэдтэй ажиллаж, хүүхдийн тоглоомын өрөө, хоолны өрөөг суллан, хүүхдүүдийг хүлээн авч, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Мөн 7023-3464 гэсэн утсаар дуудлага хүлээн авч, нэмэлтээр эмч гарган томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан байна. Баярын өдрүүдэд дүүргийн хэмжээнд 7 эх амаржиж, Налайх дүүргийн иргэд бүл нэмжээ.

v     Онцгой байдлын хэлтэс: Өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын товч танилцуулга хийв.

v       Цагдаагийн хэлтэс: Баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажилласны үр дүнд гэмт хэрэг, зөрчил, осол    харьцангуй баг гарсан байна.

v      Цэргийн штабын дарга Батболд: Цэргийн тоо бүртгэл орон даяар энэ сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах тухай мэдээлэл өгөв.

v     Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга: Шинэ жилийн баярын цэнгүүний арга хэмжээний зохион байгуулалт, дүүргийн шинэ жилийн гацуур модыг зөв зохистой хадгалах талаар мэдээлэл хийв.   

v     Дулааны  станц ТӨХК-ий захирал Ц.Минжинхүү: Шинээр ашиглалтанд орсон байруудыг халаахад гарч буй хүндрэл, Налайх  дүүргийн 10 шар, 42-47-р  байруудын халаалтад тулгамдаж буй асуудлыг дүүргийн  удирдлагуудад танилцуулав.  

v      Налайх дүүргийн Улаан Загалмайн Хорооноос зохион байгуулсан "Дулаан гар" аяны хүрээнд амжилттай оролцсон 119-р  сургуулийн хамт олонд ивээн тэтгэгч "Алтан гишүүн"  өргөмжлөл, Эрдмийн-Оргил   сургуулийн   хамт олонд ивээн тэтгэгч "Мөнгөн гишүүн" өргөмжлөлийг Налайх дүүргийн УЗХ-ны дарга Отгон гардуулав.

            Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Нийслэлээс  2017 оныг иргэдийн оролцоотой, эрх зүйн шинэтгэлийн жил   болгон зарласантай холбогдуулан байгууллагууд тусгах саналаа ирүүлэх, цэргийн тоо    бүртгэлийг заасан хугацаанд нь  зохион байгуулах,  дулааны асуудалтай, хүйтэн байгаа байрнуудад очиж, нөхцөл байдалтай танилцах, 2017 оны биенесс төлөвлөгөөг  гаргаж, хүргүүлэх, хог ачих, мөстсөн замуудыг   цэвэрлэхэд аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.

            Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй  төсвийг үр ашигтай зарцуулах шаардлагатай байгааг онцлоод дараах үүрэг даалгаврыг байгууллагуудын удирдлагуудад өглөө.

Ø  Төрийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй байрны ашиглалтыг тодорхой хэмжээгээр зохицуулах шаардлагатай тул бүх төрийн байгууллага ашиглаж буй байрны талбайн хэмжээ, орон тоог гаргаж 01 сарын 10-ны дотор дүүргийн ЗДТГ-т ирүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд танилцуулах,

Ø  Налайх дүүргийн иргэд хогтойгоо шинэ оноо угтлаа, энэ асуудлыг хариуцсан Засаг даргын орлогч, хариуцсан байгууллагууд "Хог хаягдлын менежмент"-ийг хэрхэн сайжруулах арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулан танилцуулах,  

Ø  Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ОНХСХ-ийг  316 сая төгрөгөөр баталсан.  Байгууллагууд Налайх дүүргийнхээ ажилгүй иргэдийг татан оролцуулахыг захилаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%