Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Нийслэлийн Налайх дүүргийн шинэ жилийн баярын цэнгүүн боллоо

2016-12-30

Шинэ жилийн баярын цэнгүүний үйл ажиллагаанд Налайх дүүргийн ИТХ-ын

 дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг,

 Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч Ц.Нарандалай, Засаг

 Даргын Тамгын Газрын дарга Ж.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бие төлөөлөгч Даваадорж болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Баярын цэнгүүнийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй нээж, шинэ оны баярын мэндчилгээ

 дэвшүүлэв. Шинэ жилийн баярт

 зориулсан урлагийн тоглолт үзэгчдийн нижгэнэсэн алга ташилт, баярын уур амьсгал,

 сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж өнгөрлөө. 

Налайх дүүрэг ажилтан, албан хаагчдынхаа хийсэн бүтээсэн зүйл, ололт амжилтыг 

дүгнэн цэгнэж, байгууллагын оны шилдэг ажилтан, хөдөлмөрийн аваргаа ёслол төгөлдөр шалгаруулав. 

Нутгийн захиргааны байгууллагын  “Шилдэг ажилтан”-аар ЗДТГ-ын мэргэжилтэн 

Дамбын Тунгалаг, Хууль сахиулах, гамшиг ослоос хамгаалах салбарын 

“Шилдэг ажилтан”-аар Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч Наранцэцэгийн 

Пунсал, Эрүүл мэнд, спортын салбарын “Шилдэг ажилтан”-аар өрхийн эрүүл мэндийн 

төвийн эмч, Гончигийн Намжилмаа , Хөдөлмөр нийгмийн

 хамгааллын салбарын “Шилдэг ажилтан”-аар Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн

 захиргаа хяналтын албаны дарга Жанчивын

 Рэнцэнханд , Боловсрол, соёлын салбарын “Шилдэг ажилтан”-аар Соёлын ордны дуу хөгжмийн

 багш Энхтуяагийн Хүрэлбаатар,  Барилга хот байгуулалтын 

салбарын “Шилдэг ажилтан”-аар Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ажилтан Цэрэннадмидын

 Сүрэн, Түлш эрчим хүчний салбарын “Шилдэг ажилтан”-аар  “УБЦТС” ТӨХК-ий Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн ахлагч Чойжилсүрэнгийн Батсуурь,

 дүүргийн “Шилдэг хүүхэд”-ээр Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч

 Г.Энхсувд, дүүргийн “Шилдэг оюутан”-аар СУИС-ийн 4-р курсын оюутан Т.Жанна, 

дүүргийн “Шилдэг бизнесс эрхлэгч”-ээр “Шижир зул” ХХК-ий захирал Нямаагийн Насанбат,

 Бүртгэл, санхүү банкны салбарын “Шилдэг ажилтан”, 

“Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга

 Осорын Нямсүрэн нар тодорлоо.

 Баяр дээр нь баяр нэмж, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч

 Гонгороо овогтой Баттөмөр, Сосор овогтой Батжаргал нарыг МАН-ын дээд шагнал 

“Тусгаар тогтнолын одон”-оор, 5-р хорооны иргэн Бомболын Түмэндэмбэрэлийг

 “Алтангадас” одонгоор, Татварын хэлтсийн 

татварын улсын байцаагч Монломын Батчулууныг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар

 тус тус шагнаж урамшуулав.

Баярын цэнгүүний үеэр зурагчин Сүхбатын “Майхан-Уул”, “Налайх хот” зургаар дуудлага 

худалдаа явуулж, дуудлага худалдааны мөнгийг сайн үйлсэд зориулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%