Өнөөдөр Налайх дүүргийн спортын тамирчдын шинэ жилийн баярын цэнгүүнийг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй нээж үг хэлэн, баярын хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн зочид, албан хаагчдад шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэн, хундага өргөв. Шинэ онтой золгож буй энэ мөчид Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй спортын салбарт үр бүтээлтэй ажиллаж, авьяас чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан, шилдэг тамирчин К.Сейтханыг Налайх дүүргийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”, Ариунболд, Б.Хадбаатар, Г.Саруул-Эрдэнэ, Б.Ганхуяг нарыг ИТХ-ын даргын “Жуух бичиг”-ээр, Л.Номин-Эрдэнэ, Л.Баасанхүү нарыг ИТХ-ын даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.