Налайх дүүргийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа мэдлэг, ур чадвараа дайчлан, идэвх зүтгэл гаргаж, бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан 8 байгууллагын 14 албан хаагч, 5 иргэнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй шинэ оны босгон дээр шагнаж урамшууллаа.
Багахангай, Налайх дүүргийн Иргэний Хэргийн Шүүхийн Тамгын Газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Зоригтын Мөнхзулыг “Хүндэт өргөмжлөл”-өөр, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны эрх зүйч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Алтангэрэлийн Анхбаяр, архив бичиг хэргийн ажилтан, нярав Какешагийн Амангүль, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн галын ээлжийн дарга, ахлагч Өлзийтийн Сугархүү, хүнсний нярав Баасанжавын Эрдэнэсүрэн, дүүргийн Онцгой Байдлын Хэлтсийн нягтлан бодогч, онцгой байдлын дэслэгч Мэндхүүгийн Бямбасүрэн, Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Бямбаагийн Мягмарсүрэн, “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын ажилтан Төлөвхааны Гүльжайна, 3 дугаар хорооны иргэн Хостойн Харлагаш, Дашнямын Сождорж, 6 дугаар хорооны иргэн Шагдарын Цэцгээ, Дугаржавын Саранцэцэг, Гөлөгнямын Баасандулам нарыг Хурлын даргын “Жуух бичиг”-ээр, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хуралдаан, хурлын тогтоол шийдвэр хариуцсан мэргэжилтэн Домбын Лхагвасүрэн, хурлын даргын туслах, иргэдийн эрэлт хүсэлт хариуцсан ажилтан Батзулын Алтантулга, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилтан Пүрэвжавын Ганзаяа, Цэцэрлэгжүүлэлтийн албаны ажилтан Мижиддоржийн Өлзийбүрэн, Баасанхүүгийн Оюун нарыг Хурлын даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнав.