Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3-р хуралдаан болж, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэлийг баталлаа

2016-12-19

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3-р хуралдаан 2016 оны 12 сарын 19-ний өдрийн өглөө 10 цагт Засаг даргын тамгын газрын “Хурлын танхим”-д зохион байгуулагдлаа. Хуралдааны ирц 87 хувьтай эхэлж, дүүргийн Засаг дарга, Ч.Раднаабазар,

 Хурлын дарга Б.Нэргүй, ИТХ-ын 19 төлөөлөгч, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцлоо. Хуралдааныг ИТХ-ын дарга Б.Нэргүй нээж үг хэлэн, хэлэлцэх асуудлыг танилцуулсан. 

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл

Налайх дүүргийн “Хөгжлийн зөвлөл” ажиллах журам батлах

Дүүргийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ,  

Дүүргийн 2017 оны төсөв батлах тухай

Дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний биелэлт,

2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай зэрэг үндсэн

 7 асуудлуудлын хүрээнд хуралдлаа. 

Хэлэлцсэн асуудлуудыг Иргэдийн Төлөөлөгчдийн 3-р хуралдаанаас  өмнө ажлын хороодоор хуралдан, төлөөлөгчдөөс гаргасан 

санал дүгнэлтийг  тусгасан юм.“Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох хууль тогтоомж, Засгийн

 газар болон нийслэлийн хөгжлийн бодлого, баримт бичгүүдийг үндэслэн 

Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Ирээдүйн жишиг хот Налайх, 

Эрүүл орчинтой Налайх, Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Төрийн 

үйлчилгээгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 бүлэг, 

29 зорилт, нийт 182 заалттай боловсруулсныг өнөөдөр ийнхүү иргэдийн 

Төлөөлөгчдийн хуралдаанаар баталлаа. Дүүргийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан оролцож, Баянзүрх дүүргээс Налайх дүүрэг хүртэлх

 27,5 км замын ажил, МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулсан 20-иос доошгүй километрийн авто замын сүлжээг Налайх дүүрэгт бий болгох, 2017 

ондоо Даваажав, Найрамдал, Дамдины гудамжны 2,5км авто замыг өргөтгөх,

 задгай цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтанд оруулах зэрэг асуудлыг

 нийслэлийн төсөвт суусанирэх 2017 онд хэрэгжих боломжтой 

болсныг онцлон танилцуулав.

Хуралдаанаар батлагдсан Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл,

 2017 оны дүүргийн төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй албан ёсны

 цахим хуудаст байршуулж, ном товхимол болгон иргэдэд хүргэнэ.

Хэлэлцэх асуудалд дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний 

биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахаар тусгасан 

байсан боловч дүүргийн Газрын албаны дарга М.Даваанямын танилцуулсан 

Налайх дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь ойлгомжгүй,

 газрын зураглал, байрлал нь тодорхой бус, кадастрын зураглал давхацсан,

 төлөөлөгч нарын асуултанд тоймтой хариулт өгөөгүй, 2016 оны газар олголт, 

2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь шаардлага хангахгүй байсан

 тул олонхийн саналаар дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг

 батлалгүй буцааж, Газрын албаны дарга, холбогдох мэргэжилтэнд сануулга өгөн,  

өмнөх оны ойлгомжгүй асуудлаа цэгцлэн, 2017 оны газар зохион байгуулалтын 

төлөвлөгөөг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор дахин тодорхой боловсруулж, хуралдаанаар танилцуулахыг даалгалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%