Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо, өргөдөл гомдлын ажлын хороо,
Гадаад харилцааны ажлын хороодын гуравдугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Иргэний оролцоо,
өргөдөл гомдлын ажлын хорооны гишүүн, Д.Мөнхбаяр, Ц.Эрбол С.Тунгалаг, Э.Хорлоо, Гадаад
харилцааны хорооны гишүүн Х.Анхбаяр, О.Энхтайван, Д.Бэгзцэрэн
нар оролцож, Дүүргийн засаг даргын 2016*2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн 2017
оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа
хуулийн хэлтсийн дарга М.Баатарцогт танилцуулав. Хуралдаанаар
1. Нэг цонх, нэг цэгийн үйлчилгээг илүү шинэлэг боловсронгуй болгож, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх,
2. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж ёс зүй , хүнд сурталд хяналт тавьж ажиллах тал дээр анхаарч ажиллах,
3. Дүүргийн 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн төсөв бага тусгагдсан учир
Төрийн бус байгууллага, томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах саналыг тус тус гаргалаа.