Налайх дүүргийн Боловсролын хэлтэс, FHI.Mongolia ОУБ-тай хамтран "Аавуудын өдөр" сарын аяныг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд "Аавуудын нөхөрсөг хөгжөөнт тэмцээн", ЕБС-ийн 8,9-р ангийн сурагчдын дунд "Аавыгаа хайрлаж яваарай" жүжигчилсэн тоглолт, "Сайн үйлсийн аян", "Хүүхдийн хүсэмжит ААВ" сэдэвт илтгэлийн уралдаан зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.
Мөн дүүргийн шилдэг аавуудыг шалгаруулах "Аавуудын өдөр" хүндэтгэлийн арга хэмжээг 12 сарын 10-ны өдөр дүүргийн СУО-нд зохион байгуулж аавуудаа алдаршууллаа. Гэр бүлийн ноён нуруу, хүүхэд багачуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн аавууддаа урам өгөх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү сарын аяныг хамтран зохион байгуулсан FHI.Mongolia ОУБ-ын хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе гэж дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээллээ.