Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

"Нийтийн цэнгээнт бүжгийн шилдэг хос" шалгаруулах тэмцээн 2016.12.25-нд болно

2016-12-13

Дүүргийн цэнгээнт бүжиг сонирхогчдын дунд явуулах "Нийтийн цэнгээнт бүжгийн                     шилдэг хос" шалгаруулах тэмцээний удирдамж 

Зорилго:

Бүжиг спорт, хөдөлгөөн эрүүл байхын үндэс гэсэн ойлголтыг бүжгийн урлагийн дамжуулан иргэдэд ойлгуулах, нийтийн цэнгээнт бүжгийн авьяаслаг бүжигчдийг нээн илрүүлэх.

Уралдаанд оролцох бүрэлдэхүүн

7 хороо тус бүрээс 3-5 хос бүжигчин оролцоно.

Насны ангилалд 35-55 нас, 55-аас дээш нас гэсэн 2 ангиллаар оролцоно.

Хувцаслалт жигд үзэмжтэй ижилссэн байх

Оролцох бүжгийн төрөл

· Удаан вальс

· Вальс востон

· Танго

Тэмцээн зохион байгуулах хугацаа

Тэмцээнийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны 14.00 цагт 119 дүгээр сургуулийн зааланд зохион байгуулан явуулна.

 

Тавигдах шаардлага

Тэмцээнд зөвхөн нийтийн цэнгээнт бүжиг сонирхогчид оролцох бөгөөд мэргэжлийн бүжигчид оролцохгүй.

Тэмцээнд оролцогчдыг урьдчилан бүртгэж, тусгайлан бэлдсэн хосын хувийн дугаар олгоно. 

Тэмцээнийг нийтийн цэнгээнт бүжгийн улсын шүүгч багш Б.Цолмон, Г.Ганбат нар шүүх бөгөөд шүүгчийн онооны нийлбэр эцсийн оноо байна.

Уралдааны бүртгэл, шагнал урамшуулал

Тэмцээнд оролцох хос бүжигчид 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Соёл урлагийн ордны бүжгийн зааланд ирж бүртгүүлж, хувийн дугаар мандат авч тэмцээнд оролцох журамтай танилцсан байна.

 

1 байр             35-55 нас        1 хос,  хос алтан медаль,  100,000төгрөг

                        55- дээш         1 хос,  хос алтан медаль, 100,000төгрөг

 

2-р байр          35-55 нас        1 хос,  хос  мөнгөн медаль,   80,000 төгрөг

                        55- дээш         1 хос,   хос  мөнгөн медаль,  80,000 төгрөг

 

3-р байр          35-55 нас        1 хос,  хос хүрэл медаль,  60,000 төгрөг

                        55- дээш         1 хос,  хос хүрэл медаль,  60,000 төгрөг

 

Тусгай байр    35-55 нас        1 хос,  хос өргөмжлөл,  20,000 төгрөг

                        55- дээш         1 хос,  хос өргөмжлөл,  20,000 төгрөг

Налайх дүүргийн нийтийн бүжгийн зөвлөл

Холбоо барих утас 99084536



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%