Монгол улсын эдийн засгийн хөгжилд ХАА-н салбар, үүний дотор МАА-н салбар чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Монгол улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд, Засгийн газрын 2003 оны 10 сарын 14-ний 224 дүгээр тогтоолд улсын мал тооллогыг жил бүрийн 12 сарын 7-17-ны өдөр явуулж, өмчийн бүх хэвшлийн мал тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байхаар тогтоосон байдаг.
Иймд Налайх дүүргийн хэмжээнд 7 хорооны малтай өрх, малчин өрхөөр мал, тэжээвэр амьтдын тооллогыг явуулж эхлээд байна. Тооллогын үеэр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тооллогын комисст орж ажиллаж, дүүргийн хэмжээнд мал аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулахад чухал үр нөлөөтэй ажил боллоо.