Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ИТХ болон ГХУСАЗ зөвлөл, дүүргийн Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагуудтай хамтран "Хууль тогтоомж сурталчлах" нээлттэй хаалганы өдөрлөгийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагт дүүргийн Соёлын төв ордонд зохион байгуулна.
Энэхүү өдөрлөгийн үеэр иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг өгөх, хууль хяналтын байгууллагуудтай холбоотой санал хүсэлт хүлээн авах, зарим шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулна.
ИРГЭД ТА БҮХНИЙГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.