2016 ОНЫ 12 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.НЭРГҮЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ.
Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн ЗДТГ-ын хурлын танхимд 10:00 цагт болж, ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ж.Раднаабазар, Засаг даргын орлогчид, ЗДТГ-ын дарга, хороодын Засаг дарга нар, албан байгууллагын дарга, менежерүүд нийлсэн 50 гаруй хүн оролцлоо.
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй:
Төсвийн хөрөнгөөр шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулсан байгууллагын удирдлагуудтай хатуу хариуцлага тооцохыг анхааруулав.
Анги хамт олны шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахдаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас мөнгө авахгүй байхад хатуу анхаарч ажиллахыг Боловсролын хэлтэс, Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгүүдийн удирдлагуудад үүрэг даалгавар болгон өглөө.