Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Дэлхийн "Дох"-той тэмцэх өдрийг тохиолдуулан Налайх дүүрэг улаан тууз аялууллаа

2016-12-01

Дэлхий дахинд жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр 10 гаруй жил болж байна. Манай оронд энэ өдрийг жил бүр өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг бөгөөд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа ихээр явуулдаг билээ. 
Энэ жилийн ДОХ-той тэмцэх Дэлхийн өдрийг угтсан кампанит ажил нь "ДОХ-оос эмэгтэйчүүдээ хамгаалъя" уриан дор явагдаж байгаа. 

Монгол улсад энэ кампанит ажлыг Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл удирдан явуулж байна. Энэхүү кампанит ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байна. Манай улсад ХДХВ/ДОХ-ын бүртгэгдсэн тохиолдол тав байгаа хэдий ч НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөр болон Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн тооцоолсноор 300 орчим хүн энэхүү халдварыг авсан байх магадлалтай гэсэн барагцаалсан тооцоо (estimated number) байдаг юм. 

Энэ хүрээнд нийслэлийн Налайх дүүргээс “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-т зориулж Налайх дүүргийн төв гудамжаар тууз аялуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн 8 байгууллагын 40 орчим ажилтан, албан хаагч, “Голомт” цогцолбор сургуулийн 50 гаруй сурагч хамрагдаж, ДОХ-ын эсрэг эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болсон Улаан туузыг барьж аялууллаа.

Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга, Эрүүл мэндийн нэгдлийн Нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Алтантуяа нар оролцлоо.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%