Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил" "Иргэдийн оролцоотой - Бүтээмжийн жил"

Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого явагдана

2016-12-06


Улсын хэмжээнд мал тооллогын ажил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого явагдана.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016 оны 11 сарын 23-ны өдрийн захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдыг тоолох ээлжит тооллогын комисс байгуулагдсан.

 

Комиссын даргаар Засаг даргын Эдийн засаг, хот байгуулалт  хариуцсан орлогч Ц.Нарандалай ажиллах бол бүрэлдэхүүнд Статистикийн хэлтсийн дарга С.Ялалт, Налайх хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны 

дарга М.Ганбаатар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга  Ж.Ганзориг, “Ариун хүнс” ХХК-ийн захирал Ё.Думаа, “Сор сүрэг” ХХК-ийн захирал Г.Хүдэрчулуун, “Бөх-Мо” ХХК-ийн захирал Н.Алтантуяа болон хороодын Засаг дарга нар багтаж, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас санал болгосны дагуу төлөөлөгч Г.Баярсүрэн, Х.Анхбаяр, Д.Бэгзцэрэн, Л.Ариунаа, С.Манатбек, М.Эгэз, Ц.Эрбол, Д.Мөнхбаяр, Н.Ууганбаяр, Д.Отгонсүрэн, О.Энхтайван нар дүүргийн өвөлжилтийн байдал, малчин өрхийн аж амьдралтай танилцах зорилгоор мал тооллогын комисст орж ажиллахад бэлэн болоод байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдыг тоолох ээлжит тооллогыг 2016 оны 12 сарын 07-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Тиймээс тооллогын комисс болон ажлын хэсэг 12 сарын 02-ны өдөр хуралдаж, тооллогыг хэрхэн зохион байгуулах тухай сургалт боллоо.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%